НЭГ ЭМЧ – НЭГ ЗӨВЛӨГӨӨ

ЧИХРИЙН ШИЖИНГЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ ӨНӨӨДРИЙН ТАНЫ СОНГОЛТООС ЭХЭЛНЭ!
Чихрийн шижин өвчин эхэн үедээ тодорхой шинж тэмдэггүй явагдах нь элбэг. Харин эрт илрүүлж, амьдралын зөв хэв маягийг хэвшүүлснээр өвчлөх эрсдэлийг бууруулах боломжтой.
🩺 Та эрүүл мэнддээ дараах байдлаар анхаараарай.
🥗 Зөв зохистой, тэнцвэртэй хооллох
🚶 Өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийх
⚖️ Биеийн жингээ хэвийн хэмжээнд барих
🥤 Чихэрлэг хүнс, ундааны хэрэглээг багасгах
🩸 Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянуулах
⚠️ Илүүдэл жинтэй, хөдөлгөөний дутагдалтай, удамшлын эрсдэлтэй бол урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаарай.
💚 Өвчнийг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь чухал. Өнөөдөр өөртөө гаргасан эрүүл сонголт маргаашийн тань эрүүл амьдралын үндэс болно.