🚸Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ.


🚸Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ.
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1479 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай зохион байгуулах юм.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагч, жолооч, иргэд болон төрийн, төрийн бус байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал юм.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг аянд идэвхтэй нэгдэж, хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна.🚸💛