

🌷 ХАН-УУЛ ЭМТ ШИНЭ АЖИЛТНЫ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
🤝 Шинэ хамт олон, шинэ ажлын байр, шинэ эхлэл бүр итгэл, дэмжлэг, халуун дулаан уур амьсгалаас эхэлдэг.
Хан-Уул Эрүүл мэндийн төвөөс шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, дотоод журам, хөдөлмөрийн сахилга бат, ёс зүй, харилцаа хандлага болон ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг хүргэх зорилгоор “Шинэ ажилтны чиглүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа.
🌱 Сургалтын хүрээнд шинэ ажилтнууд байгууллагынхаа үнэт зүйл, зорилго, үйл ажиллагааны онцлогтой танилцаж, ажлын байранд баримтлах зарчим, хамтын ажиллагаа, багийн уур амьсгал, байгууллагын соёлын талаар ойлголт авлаа.
💚 Бидний хувьд шинэ ажилтан бүр зөвхөн ажлын байранд нэгдэж буй нэгэн мэргэжилтэн бус, харин хамт олны нэг хэсэг, байгууллагын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үнэ цэнтэй хүн юм.
Шинэ ажилтнаа халуун дотноор угтаж, мэдлэг туршлагаа хуваалцан, харилцан дэмжиж, нэг зорилгын төлөө хамтдаа хөгжих нь эрүүл, эерэг ажлын орчны үндэс билээ.
🌸 Шинээр нэгдсэн хамт олондоо ажлын өндөр амжилт, эрч хүч, бүтээлч санаачилга, аз жаргалтай ажлын өдрүүдийг хүсэн ерөөе!
НЭГ ХАМТ ОЛОН – НЭГ ЗОРИЛГО – НЭГ ҮНЭТ ЗҮЙ
