
Хан-Уул Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн ерөнхий зохицуулагч эмч В.Алтанчимэг нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, манлайллыг сорьсон “MED MANAGER SHOW 2026” реалити шоуны ялагчаар шалгарлаа.
🌟 В.Алтанчимэг нь тус шоуны турш мэдлэг, туршлага, багаар ажиллах чадвар, аливаа асуудлыг шийдвэрлэх арга барилаараа бусдыгаа манлайлан оролцож, тэргүүн байрт шалгарсан бахдам амжилт гаргалаа.
👏 Нэг хамт олны нэг гишүүний амжилт бүхэн бидний хувьд баяр бахархал, урам зориг байдаг.
Хан-Уул Эрүүл мэндийн төвийн нийт хамт олны зүгээс В.Алтанчимэг эмчдээ халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлс, мэргэжлийн хөгжилд нь улам их амжилт хүсэн ерөөе! 💐
🏆 ТАНЫ АМЖИЛТ — БИДНИЙ БАХАРХАЛ!
