
👶 Жил бүрийн 11 дүгээр сарын 17-ны өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн дутуу нярайн өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэ жил “Жижиг нярай – Том боломж. Тэдний ирээдүйг хамгаалахын тулд хяналт, тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
💜 Дутуу төрсөн нярай бүр эрүүл энх өсөж, аз жаргалтай ирээдүйг бүтээх эрхтэй. Тэдний амьд үлдэх, хэвийн өсөж хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд чанартай, тасралтгүй тусламж үйлчилгээ, үргэлжилсэн имж эх асаргаа, эхийн сүүгээр хооллолт, өсөлт хөгжилд чиглэсэн урт хугацааны хяналт нэн чухал юм.
🤱 Дутуу нярайн эрүүл өсөлт, хөгжилд бидний хамтын оролцоо хамгаалалт болдог.
