МЭДЛЭГЭЭ ТЭЛЖ, ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРАА НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА.



🏥 Хан-Уул Эрүүл мэндийн төв эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, гадаад үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор англи хэлний мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
📚 Тус сургалтад эмч, эмнэлгийн ажилтнууд хоёр сарын хугацаанд долоо хоногт хоёр удаа хамрагдаж, Америк багш Bev Ellersick-ийн удирдлага дор:
🔹 Анагаах ухааны мэргэжлийн нэр томьёо, үг хэллэг
🔹 Гадаад үйлчлүүлэгчтэй зөв боловсон, ойлгомжтой харилцах арга барил
🔹 Үйлчлүүлэгчид эмнэлгийн орчин, тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өгөх, зөв чиглүүлэх
🔹 Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэлний бэрхшээлгүй, шуурхай, саадгүй хүргэхэд шаардлагатай харилцааны мэдлэг, чадварыг онол болон ярианы дадлага хосолсон хэлбэрээр эзэмшлээ.
👏 Өнөөдөр хоёр сарын турш үргэлжилсэн энэхүү сургалт амжилттай өндөрлөж, оролцогчид маань сурсан мэдсэнээ өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх, гадаад үйлчлүүлэгчдэд эелдэг, ойлгомжтой, мэргэжлийн түвшинд үйлчлэх шинэ мэдлэг, итгэлтэйгээр ажлын байрандаа эргэн орж байна.
💐 Бидний мэдлэг, ур чадварын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, туршлага мэдлэгээ харамгүй хуваалцсан Bev Ellersick багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!
✨ Чанартай тусламж үйлчилгээ — мэдлэг, ур чадвар, зөв харилцаанаас эхэлнэ.
ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Бид тасралтгүй суралцаж, үйлчлүүлэгч бүрд ээлтэй, хүртээмжтэй тусламж үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллана.