❤️ НЭГ ЭМЧ – НЭГ ЗӨВЛӨГӨӨ


🌿 ЦЭВЭР АГААР – ЭРҮҮЛ УУШГИ, ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ! 💚
🫁 Жил бүрийн 11 дүгээр сарын 17-ны өдрийг “Архаг бөглөрөлт уушгины өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Хүүхдийн уушги, амьсгалын замын эрүүл мэндийг хамгаалах нь эцэг эх, гэр бүл бүрийн анхаарах чухал асуудал юм. Ялангуяа тамхины утаа, агаарын бохирдол болон амьсгалын замын халдвар нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
💚 Эцэг эхчүүд ээ, хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө дараах зөв дадлыг хэвшүүлээрэй.
🚭 Хүүхдийн дэргэд тамхи бүү тат, дам тамхидалтаас хамгаалаарай.
🏡 Гэр, орчноо тогтмол агааржуулж, цэвэр агаартай орчин бүрдүүлээрэй.
🛡️ Амьсгалын замын халдвараас сэргийлж, хүүхдийнхээ дархлааг дэмжээрэй.
💉 Насанд нь тохирсон товлолт вакцинд бүрэн хамруулаарай.
🩺 Удаан үргэлжилсэн ханиалга, амьсгаадалт, шүгэлдэх мэт амьсгал илэрвэл эмчид цаг алдалгүй хандаарай.
💚 Хүүхдийн эрүүл уушги – Эрүүл ирээдүйн эхлэл.
Өнөөдөр хүүхдээ утаанаас хамгаалъя, маргаашийн эрүүл уушгийг хамтдаа бүтээе!