2026 оны 8 сарын 28-ны өдөр ЕБС болон СӨБ-ын эмч нар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт, Хан-уул эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны эмч, мэргэжилтнүүд сургалт, нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 93 эмч, ӨЭМТ-ийн дарга нар хамрагдсан байна.
📝СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН АГУУЛГА:
-Э.Бадамханд, Дархлаажуулалт хариуцсан тархвар судлаач – Вакцины талаарх мэдээлэл
-С.Норжмоо, Халдварт өвчин хариуцсан тархвар судлаач- Хүүхдийн байгууллага дахь халдварт өвчний хариу арга хэмжээ
-В.Алтанчимэг, Хүүхдийн ерөнхий зохицуулагч эмч- Сурагчийн эрүүл мэндийн дэвтрийн үзлэг болон Үе тэнгийн зөвлөх бэлтгэх
-Г.Ганцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн-
Хүүхдийн байгууллагад зохион байгуулах нөлөөллийн ажлыг хэрхэн зөв явуулах мэдээллийг хүргэж нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


