ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН СУВИЛАХУЙН АЛБАНД ЯПОН УЛСЫН ЦҮКҮБА ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД ЗОЧЛОН ИРЖ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО.
Япон улсын Цүкүба их сургуулийн багш , оюутнууд НЭМ –ийн багш Мөнгөнтуул , АШУҮИС –ын Сувилахуйн сургуулийн оюутнуудын хамт ХУЭМТ ийн Сувилахуйн албаны үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцов. Сувилахуй хариуцсан орлогч дарга Б.Халиунгэрэл, Сувилахуйн албаны арга зүйч, тасгийн арга зүйч нар Сувилахуйн тусламж болон хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав. Мөн Япон улсын Сувилахуйн тусламж үйлчилгээг НЭМ-ийн чиглэлээр, инновацийн чиглэлээр харилцан ярилцсан амжилттай уулзалт боллоо. 

