📢 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэг /Цагаан дэвтэр /шинжилгээний хариугаа e-Mongolia системээс хялбархан авах боломжтой.
✅ Алхам 1: e-Mongolia-д нэвтэрнэ.
✅ Алхам 2: “Үйлчилгээ хайх” хэсгээс “Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний мэдээлэл (Цагаан дэвтэр)” үйлчилгээг сонгоно.
✅ Алхам 3: “Үйлчилгээ авах” товчийг дарна.
✅ Алхам 4: Шинжилгээ өгсөн эрүүл мэндийн байгууллагаа сонгоно.
✅ Алхам 5: Шинжилгээний хариу харагдах бөгөөд та И-мейл хаягаар илгээх болон татан авах боломжтой.
📌 Шинжилгээний хариу нь шинжилгээ өгснөөс хойш ажлын 72 цагийн дараа e-Mongolia системд байршина. 
