“Эрүүл мэндийн салбарын хөгжилд хамтдаа” аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, салбарын хүний нөөц, статистик мэдээлэл, цахим шилжилт, магадлан итгэмжлэл, эрх зүйн шинэчлэл болон эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөмжийг хүргэлээ.
Мөн эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, ажлын байрны ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, оролцогчдын санал хүсэлтийг сонсон, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
🤝чадварлаг хүний нөөц – чанартай тусламж үйлчилгээ – эрүүл мэндийн салбарын хөгжил


