Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр "ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ" уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн ажилчин албан хаагчид 19-р автобусны буудлаас Зовудын буудал хүртэлх 1км явган хүний зам талбайн хогийг цэвэрлэн, Эрүүл мэндийн төвийг тойрсон нийтийн эзэмшлийн зам талбайн хогийг арилгаж, ногоон байгууламжийн хашаа саадыг угааж, үйлчлүүлэгчдийн амрах сүүдрэвч, сандал зэргийг будаж тохижуулав.