ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
Тус үйл ажиллагааны хүрээнд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, сэргээн засах, гемодиализ, лаборатори, амбулатори зэрэг тасгуудад яаралтай тусламжийн үед өвчтөний амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих амьсгалын аппарат, хяналтын монитор, лабораторийн сорох шүүгээ болон бусад шаардлагатай 20 нэр төрлийн 72 ширхэг тоног төхөөрөмжүүдийг хүлээж авлаа.
Эдгээр тоног төхөөрөмжүүд нь эмнэлгийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, хүнд болон яаралтай тусламж шаардлагатай өвчтөнүүдэд үзүүлэх тусламжийн чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.



