
2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул Эрүүл мэндийн төвд шинээр нэвтрүүлж буй Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын хэрэгжилтийн үйл ажиллагаанд МонСертф Менежментийн тогтолцооны тэргүүлэх аудитор Д.Ариунтуул 1 дүгээр шатны аудит хийлээ.
• Тогтолцооны заавал баримтжуулах мэдээллийг үнэлэх
• Баталгаажуулалтын хамрах хүрээг тогтоох
• Эрүүл мэндийн төвийн байршил, үйл явц, онцлог нөхцлийг үнэлэх
• Холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагын хэрэгжилт
• 2-р шатны аудитад бэлэн эсэх, ойлголт хангалттай эсэхийг үнэлэх
• 2-р шатны аудитыг төлөвлөх, нөөцийг тодорхойлуулах зорилгоор Олон улсын магадлан итгэмжлэх аудитын шалгуурт багтсан 11 төрлийн баримт бичгийг шалгуулж, эхний шатанд хангалттай үнэлэгдлээ.
