

Эрүүл мэндийн яамнаас 2026 оны 5 дугаар сарын 13–15-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах команд штабын сургууль” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус сургуулийг эрүүл мэндийн салбарын гамшгийн үеийн бэлэн байдал, удирдлага зохион байгуулалт, салбар хоорондын хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан.
Тус сургуульд ХУЭМТ-ийн гамшгаас хамгаалах штаб 21 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, гамшгийн нөхцөл байдлын үеийн шуурхай удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын уялдаа холбоо, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, газар хөдлөлт, халдварт өвчний цар тахлын үеийн шуурхай хариу арга хэмжээний чиглэлээр онол, дадлага хосолсон сургуулилалтыг амжилттай хийлээ.
Гамшгаас хамгаалах сургууль нь болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах ,шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх, бүрэлдэхүүний бэлэн байдал байгууллагын тогтвортой ажиллагааг хангах, чадавхыг нэмэгдүүлэх ,шийдвэр гаргалт, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, оролцогчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын гамшгийн үеийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Тус гамшгаас хамгаалах үзүүлэх сургуульд хамтран ажилласан Хан-уул нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.
