“Unite 4 Good Heart” Глобал Грант төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгсэл хандивлагдлаа.

Хан-Уул Эрүүл мэндийн төв-д “Unite 4 Good Heart” Глобал Грант төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгсэл хандивлагдлаа.
Энэхүү төслийг Ротари клуб ИХ ӨРГӨӨ (3450-р дүүрэг, Монгол Улс) санаачлан хэрэгжүүлж,
олон улсын хамтрагч клубууд болох:
Тайвань улсын Таоюань Бай Лин Ротари клуб (3502-р дүүрэг),
Шинэ Тайпэй Титанс Ротари клуб (3490-р дүүрэг),
Сэ Жинжү Ротари клуб (3590-р дүүрэг),
Бусан-Минам Ротари клуб (3661-р дүүрэг) хамтран дэмжин ажиллалаа.
Тус эмнэлгийн хэрэгсэл нь хүний цусан дахь хүчилтөрөгчийн ханалт (SpO₂) болон зүрхний цохилтыг хэмжихийн зэрэгцээ
AC (Artery Check) технологиор судасны уян хатан байдал, цусны эргэлтийн байдлыг 6 түвшинд үнэлэх боломжтой онцлогтой юм.
Энэхүү технологи нь зүрх судасны эрсдэлийг эрт илрүүлэх, хянахад чухал ач холбогдолтой бөгөөд хүн амын эрүүл мэндийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулна.
🤝 Хандивлагч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.