Биеийн тамир мандтугай! 💪🏐

“Нийгмийн эрүүл мэнд нэн тэргүүнд” уриан дор зохион байгуулагдсан, хувийн болон төрийн өмчит 47 эмнэлгийн дунд болсон волейболын тэмцээнд Эрүүл мэндийн төвийн эрэгтэй баг амжилттай оролцож 2-р байрт шалгарч мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, багийн нэгдлийг өндөр түвшинд харуулсан нийт баг тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын спортын амжилтад нь өндөр амжилт хүсье.