Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд Эрүүл мэндийн төвийн эмч ажилчид, Сүрьеэгийн салбарын эмч ажилчид оролцож орчны 50 метр талбайн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэв. Мөн байгууллагын дотор хэсэгт өөрсдийн өрөө тасалгаа, коридор, шатны хана, хаалгыг цэвэрлэлээ.
Мэдээ мэдээлэл
МӨНГӨН ХАН-УУЛ
Хан-Уул дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын цасны баяр, өвлийн биеийн тамир, спортын “МӨНГӨН ХАН-УУЛ” арга хэмжээний гурван төрөлт тэмцээнд амжилттай оролцож багийн нийлбэр дүнгээр III байр эзэллээ.
МӨНГӨН ХАН-УУЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Хан-Уул дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд цасны баяр, өвлийн биеийн тамир, спортын “МӨНГӨН ХАН-УУЛ” арга хэмжээг Гүйлтийн цанын буухиа, Мөсөн шагайн харваа, Цасны бүжиг /флаш моб/ гурван төрлөөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.