ТОМУУГИЙН ВАКЦИНД ХАМРАГДАХ ИРГЭД…

Энэ жилийн вакцин 8 сард ирж дархлаажуулалт эрт эхэлж байгаа нь томуугийн үед гарах хүндрэл эрсдэлээс сэргийлэх давуу тал болж байна. • Жирэмсний 14-36 долоо хоногтой эмэгтэйчүүд • 65 дээш насны хүмүүс • Архаг хууч өвчтэй иргэд • 6 сараас 5 хүртэлх насны хүүхдүүд ТА бүхэн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр очиж ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдаарай.

ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ БҮРЭН ЗОХИОМОЛ АМЬСГАЛЫН АППАРАТ ХҮЛЭЭН АВЛАА…

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Биомед тред ХХК нийлүүлсэн бүрэн зохиомол амьсгалын аппаратыг эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасаг хүлээн авлаа.

БАЯР НААДМЫН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ…

-2024 оны 07 сарын 10-ны өдрөөс 07 сарын 15-ны өдрийг дуустал Шүд, Дотор, Гэмтэл, Мэс заслын кабинетууд, -Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-15:00 цаг хүртэл, -Хүлээн авах яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх тасаг 24 цагаар тус тус ажиллана. Утас:11-342493