
ХӨДӨЛГӨӨН БОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭС
🩺 Сэргээн засах эмчилгээний сувилагч танд зөвлөж байна:
✅ Өдөр бүр өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийгээрэй.
✅ Удаан хугацаагаар нэг байрлалд суухаас зайлсхийгээрэй.
✅ Дасгалыг зөв техникээр, аажмаар нэмэгдүүлээрэй.
✅ Өвдөлт, зовуурийг үл тоомсорлолгүй мэргэжлийн эмчид хандаарай.
✅ Эмчилгээний явцад сурсан дасгалаа гэртээ тогтмол үргэлжлүүлээрэй.
💚 Эрүүл хөдөлгөөн – Эрүүл амьдрал – Бие даасан амьдрал!
Хөдөлгөөнөө хайрлаж, эрүүл мэнддээ өдөр бүр анхаараарай.
