🇲🇳Олон Улсын /24 орон оролцсон/
🩺 “OMI ” хөтөлбөрийн
📌ШИЛДЭГ 3 илтгэлийн нэгээр
📌ХАН-УУЛ Эрүүл Мэндийн Төвийн санаачлан , хэрэгжүүлж буй
📌”ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ-ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”
📌”УХААЛАГ ЭРҮҮЛ МЭНД -ЦАХИМ ХӨТӨЧ” төсөлт ажил шалгарсан байна.
✅Америк Австрийн сангаас зохион байгуулагддаг
✅Анагаах ухааны салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах Open Medical Institute хөтөлбөрийн Medical informatics сэдэвт ээлжит 7 хоногийн эрчимжүүлсэн семинар
📌Австри улсын Залцбург хотноо 2025.09.07-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа…
📌Энэхүү семинарт Монгол, Словак, Мексик, Литуана, Өмнөд Африк, Украйн, Казакстан, Португал, Колумб, Гүрж, Грек, Нигер, Танзани . . . гэх зэрэг нийт 24 улсын 29 эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо
Энэхүү хөтөлбөр :
📌 Эрүүл мэндийн технологийн боломж ба хүч эрүүл мэндийн салбарт үүсэж буй сорилтуудын талаар . . .
📌Цахим эрүүл мэндийн бүртгэл, дижитал эрүүл мэндийн үйлчилгээ өвчтөнд чиглэсэн шийдлүүд . . . гм асуудлаар хэлэлцээд
📌Хөтөлбөрт оролцогчид
✅ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарт үзүүлсэн амжилт
✅Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, судалгаа,шийдвэрлэсэн байдал
✅Мэргэжилтнүүдийн ёс зүй, нууцлал
✅Өгөгдлийн аюулгүй байдал . . . гм сэдвээр шилдэг туршлагуудтай танилцлаа.
📌Танхимын болон дадлага хичээлээр дээрхи сэдвээр эрүүл мэндийн мэдээллийн шинэчлэлийн дараагийн давалгааг эхлүүлэхэд
📌Зайлшгүй эзэмших ур чадвар, үзэл баримтлалын хөгжүүлэлтийн тухай санал бодлоо хуваалцаж, хэлэлцэж, туршлагаа солилцлоо
✅OMI хөтөлбөр :
✅Хөтөлбөрт хамрагдсан орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, салбарт хэрхэн хувь оруулсан талаарх туршлага, шийдэл , амжилтуудыг танилцуулсан
🇲🇳МОНГОЛ УЛС
📌 Хан-Уул Эрүүл мэндийн төвөөс
СБТ Эрхэлсэн орлогч дарга Н.Саруултуяа оролцож тус эрүүл мэндийн төвд хэрэгжиж байгаа 11 төслүүдийн нэг болох
✅”Тэгш хүртээмжтэй-Тусламж үйлчилгээ”
✅ “Ухаалаг Эрүүл мэнд-Цахим хөтөч” төслүүдээ амжилттай танилцуулж, шилдэг 3 илтгэлийн нэгээр шалгарлаа.
🇲🇳🇲🇳🇲🇳МОНГОЛ ХҮН БҮР -ЭРҮҮЛ БАЙГ …
📌Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг
линкээс үзнэ үү.
https://www.openmedicalinstitute.org/…/at-the…/
https://www.mphpa.com