Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин,
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиргаа, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга У.Бат-Очир болон бусад мэргэжилтэн Хан-Уул эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлэн байдлын төлөвлөлт, хэрэгжилттэй танилцаж арга зүйн зөвлөгөө өгч шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна.