Мэдээ мэдээлэл
ИРГЭДИЙН АНХААРАЛД…
Хан-Уул дүүрэгт сэжигтэй тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан Буянт-Ухаа спорт ордонд ойрын болон дам хавьталтай иргэдээс шинжилгээ авах цэг ажиллаж байсан бөгөөд тус шинжилгээний цэгийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс зогсоолоо. Коронавируст халдварын илрүүлэг шинжилгээнд хамрагдах иргэд Хан-Уул эрүүл мэндийн төвийн Яармаг салбар амбулатори, 18 дугаар сургууль, 7 дугаар сургууль гэсэн гурван цэгээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.
ХӨДӨӨ ОРОН НУТАГ ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД…
Хот хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах ажлын хэсэг байгуулагдаж, эдгээр иргэдээс шинжилгээ авах 20 цэгийг долоон дүүрэгт байгуулсан. Иргэн https://119.mn/ сайтад нэвтэрч, бүртгүүлнэ. Явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгнө, хариу 6-8 цагийн дараа гарна. Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор гэртээ очсон байх ёстой. Очоод 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, 14 хоносны дараа дахин Цааш…
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ҮЕД САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ 10 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
Иргэн ТА дараах ковонавируст халдварын үед ажиллаж байгаа сайн дурын шинжилгээний 10 цэгээр өөрийн биеэр очиж үнэ төлбөргүй түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдах боломжтой. Иргэд шинжилгээний хариугаа www.119.mn вэб сайтаас өөрийн регистрийн дугаараар авна.