Ямар тохиолдолд өөрийгөө ойрын хавьтал гэж үзэх вэ? ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа 👉PCR шинжилгээнд хуурамч эерэг гарсан тохиолдол хэдэн хувьтай байгаа вэ. Энэ тал дээр хийсэн судалгаа бий юу? -Манай улс ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэхээр зөвшөөрөл олгосон оношлууруудыг хэрэглэж байгаа. Энэ оношлуурууд ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн учраас Цааш…
Мэдээ мэдээлэл
КОВИД-19 ГЭРИЙН ЭМЧИЛГЭЭ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-ээс гэрийн тусгаарлалтанд орсон иргэдэд халуунаа хэмжиж өрхийн эмчидээ мэдэгдэх зорилгоор халууны шил, халдварын эсрэг болон халуун бууруулах эм, дархлаа сэргээх витаминаас бүрдсэн Эмчилгээний багцыг олгож эхэлсэн.
ОРОН НУТАГТ ЗОРЧИХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД…
🔰 Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг коронавирусын халдвар илрүүлэх ПГУ /PCR/ шинжилгээнд хамруулах явуулын цэг дараах байршилд ажиллаж байна.
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ВАКЦИНЖУУЛАЛТ 9 ЦЭГТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Хан-Уул дүүргийн хэмжээнд 4 цэгт вакцинжуулалт хийгдэж байсан бол 5 цэгээр нэмэгдүүлж нийт 9 цэгт вакцинжуулалт хийгдэж байна. Байршлууд: • 7 дугаар сургууль • 52 дугаар сургууль • 60 дугаар сургууль • Монгол Солонгосын политехник коллеж • 34 дугаар сургууль • 130 дугаар сургууль • 115 дугаар сургууль • 250 дугаар цэцэрлэг • 165 дугаар Цааш…
ПГУ ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦ 18-Р СУРГУУЛЬ ДЭЭР АВЧ БАЙГАА
Хан-Уул дүүрэгт 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 813 иргэн шинжилгээнд хамрагдлаа. 2020 оны 11 дүгээр сарын 14-өөс хойш нийт 204037 иргэн шинжилгээнд хамруулсан байна. Ковид-19 илрүүлэг ПГУ шинжилгээнд www.eruul.gerege.mn цахим хуудсаар нэвтэрч цаг авч үйлчлүүлэхийг хүсье.