2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот “Улаан түвшин”-д шилжинэ. Улаан түвшний үед: 1. Хязгаарлалт тогтоохгүй худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоож, хяналт тавьж ажиллах 2. Төрийн байгууллагын алба хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулахдаа тэгш, сондгойгоор Цааш…
Мэдээ мэдээлэл
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ КОВИД-19 ТАНДАЛТ
Хан-Уул дүүргийн хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар тандалтын програм дээр сэжигтэй 12, батлагдсан 74 тохиолдол бүртгэгдсэнээс 53-н тохиолдлын ойрын хавьтал 195 иргэн хянагдаж байгаа бөгөөд нийт 1133 хавьтал бүртгэгдэж, 1765 тандалтын сорьц, 5825 иргэнээс асуумж судалгаа авч бүртгэлжүүлээд байна. Ковид-19 халдварыг илрүүлэх суурин 1 болон явуулын 1 цэг, тандалтын 6 баг Цааш…
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ВАКЦИНЖУУЛАЛТ 58218 ИРГЭН ХАМРАГДЛАА
👉Хан-Уул дүүрэгт /2021.04.06/ нийт 9 байршилд 6202 хүн вакцинжуулалтад хамрагдлаа. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш нийт 58,218 хүн вакцинжуулалтанд хамрагдсан байна. 👉Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барьж халдвар хамгааллын дэглэмээ сахина уу. Хан-Уул дүүргийн Онцгой комисс
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
📌Вакцины талаар иргэдийн асуултад УОК болон албаны хүмүүсийн хариулсан хариултын заримаас та бүхэндээ хүргэж байна. ✅Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу? -Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй. ✅Хөхүүл ээжүүд хийлгэхэд хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү? – Хөхүүл ээжүүд хийлгэж болно. Зарим тохиолдолд хөхний сүүгээр дамжиж дархлаа тогтох тухай ч ойлголт бий. ✅Өмнө нь ковидоор өвдсөн хүмүүс Цааш…
PCR ШИНЖИЛГЭЭГ ЦАГГҮЙ АВЧ БАЙНА…
Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг хүргэж байна.