КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛСОН ЭСЭХЭЭ МЭДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

🤩УОК Apple болон Google компанитай хамтран хавьтлын эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүллээ. Энэхүү системийг ирэх Даваа гарагаас эхлэн монголчууд ашиглах боломжтой. 👉Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.cita.gov.mn/60263.html

ЭМЧИД ЯАРАЛТАЙ ХАНДАНА УУ!!!

Дараах шинж тэмдгийн аль нэг илэрвэл: 👉 -Биеийн халуун 38 хэмээс дээш халуурах; 👉 -Ханиалгах, ханиалгалт нэмэгдэж байнгын болох; 👉 -Биеийн бага зэргийн ачаалалд амьсгаадах (босож явах гэх мэт өдөр тутмын хийдэг зүйлийг хийхэд); 👉 -Ядарч сульдах; 👉 -Олон удаа бөөлжих, суулгах; 👉 -Тайван үед амьсгаадах, цээж давчдах; 👉 -Цээжээр хөндүүр оргих, байнга өвдөх; 👉 Цааш…

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 70,953 ИРГЭН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДЛАА

Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Улаан загалмайн хороо хамтран 60-аас дээш насны Эрүүл мэндийн 4-р бүлгийн ахмад настнуудыг дархлаажуулж эхэлсэн. 👉2021 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 18:40 цагийн байдлаар 166 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. 👉2021 оны 02 дугаар сарын 23-аас хойш нийт 70,953 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс дүүрэг тус бүрд 3 автобус Цааш…

ЭРҮҮЛ МЭНДИЙН 4-Р БҮЛЭГТ ХАМААРАХ 60-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭДИЙН АНХААРАЛД

60-аас дээш насны хүн бүрийг хамруулахгүй, эрүүл мэндийн 4-р бүлэгт хамаарах архаг хууч өвчтэй хүмүүсийг дархлаажуулалтанд хамруулахыг анхааруулж байна!!! Хан-Уул дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын утас 83120466 дугаар 24 цагаар танд мэдээлэл өгч ажиллаж байна. Хан-Уул дүүргийн Онцгой комисс