Цэцэрлэгийн хүүхдүүдэд хялгасан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээг анх удаа GRAHAM-н арга буюу скоч наалдуулах аргаар сорьцыг цуглуулж, нян судлалын лабораторид зөөвөрлөн микроскопоор харж шинжилдэг. Энэхүү арга нь нойтон түрхэцийн аргаас өвөрмөц болон мэдрэг чанар сайн, үйлчлүүлэгчдэд сорьц авахад өвдөхгүй, эвгүйцэх мэдрэмж бага, сорьц тээвэрлэж хадгалахад тохиромжтой арга юм. Хүүхдийн хялгасан хорхойн өндөг микроскопын х40 өсгөлтөөр Цааш…
Мэдээ мэдээлэл
СПИРОГРАММЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ ОНОШИЛГООНД НЭВТРҮҮЛЛЭЭ…
13. Спирограммын төхөөрөмжийг оношлогоонд нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн. Цаашид спирограммын оношлогоог эрчимжүүлэх, чадавхжуулах зорилгоор тухайлсан мэргэжилтэнг сурган үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллахаар төлөвлөөд байна. Холтерийн оношлогоог эхлүүлэхээр Холтер бичигч Biocare ih-12plus аппаратыг 4 ширхэгийг зүрх судасны кабинетад хүлээлгэн өгч аппаратыг нийлүүлэгч компани 4 удаа ирж угсралт суурилуулалтыг гүйцэтгэсэн. Холтер бичигч аппаратаар 30 иргэнд бичлэг хийсэн байна.
ТЕЛЕМЕДИЦИН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн яаралтай тусламж, хүлээн авах тасгийн эмч нартай телемедицинээр 9 удаа холбогдож, 12 өвчтөний асуудлыг хамтран шийдвэрлэсэн.
СУВИЛАХУЙН ЧИГЛЭЛЭЭР НЭГДСЭН ХУРАЛ БОЛЛОО…
Тасгийн бага эмч нар, Поликлиникийн ахлах сувилагч, багийн ахлахуудын нэгдсэн хурал боллоо. Цаг үетэй холбоотой мэдээлэл болон магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.👩💻