ЭМЧ Б.МЭНДБАЯР: УМАЙН ХҮЗҮҮ , ХӨХНИЙ ӨМӨНГИЙН ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Мэндбаяр, Энхтитэм өрийн эрүүл мэндийн төв хамтран Дэлхийн эмч нарын баярын өдрийг угтан өдөрлөг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээ хийж, гарын авлага, Цааш…

СПОРТЫН ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЛОО…

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Илүүдэл жингүй-Эртэч Монгол аяны үйл ажиллагааг үргэлжлүүлэх, Халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болох зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, нийтийн биеийн тамир спортыг дэмжсэн тогтвортой үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 3 төрөлт тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээний багийн дүнгээр нэгдүгээр байр Поликлиник 1, хоёрдугаар байр Нийгмийн эрүүл мэндийн тасаг, гуравдугаар Цааш…

ЭМНЭЛЗҮЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН ОНОШ, ТҮҮНИЙ ХЭЛБЭРЖИЛТ СЭДВЭЭР СУРГАЛТ БОЛЛОО

Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эмгэг судлалын үндэсний төвөөс хамтран “Эмнэлзүй эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт сэдвээр кредиттэй сургалт зохион байгууллаа. Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 45 эмч, мэргэжилтэн хамрагдсан. Уг сургалт нь оношийн алдаа гаргахгүй, өвчтөнг зөв оношилж эмчилснээр эдгэрэл, хүндрэл нас баралтаас сэргийлэхэд чиглэсэн мэргэшүүлэх сургалт юм.

БИД ТАНД ТУСЛАЯ.

АНУ-ын Лома Линдагийн их сургууль (LLU), Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС), Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ) хамтран хэрэгжүүлж буй Тамхинаас гаргах эмчилгээний төслийг (ЯЛАЛТ) танилцуулж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэтгэц донтолтын кабинетыг түшиглэн хэрэгжих бөгөөд нийт 1000 хүнийг тамхинаас гаргах эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулна. Манай Цааш…

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Эрүүл Мэндийн Төвийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөгт дүүргийн 5, 6, 7, 8-р хороодын Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар оролцлоо. Эрүүл мэндийг дэмжих төв, Яаралтай тусламжийн тасаг, Геомодиализийн тасаг, Диабетын төв, Сэтгэц наркологийн кабинетийн тусламж үйлчилгээг үзэж, цаашид хамтын ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцлоо.