БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

Хан-Уул эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч ажилчид бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо. Эрүүл мэндийн төв нь Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэр Цагаан хаалганы автобусны буудлаас комбинатын автобусны буудал хүрэх 600 мкв талбайг цэвэрлэн, хогийг нэгдсэн хогийн цэг дээр бөөгнүүлэв.

ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ НЭВТРҮҮЛЭХ ШИЛДЭГ ЖОР БИЧИГЧ ЭМЧ

Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.4 дэх заалт, Хан-Уул эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 04 сарын 23-ны өдрийн А/46 тоот “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” болзолт уралдаан зохион байгуулах тухай тушаалыг үндэслэн MNS5376:2017 жор бичилтийн стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр томоохон арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа юм. Эм Цааш…

ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЯАРМАГ САЛБАР АМБУЛАТОРИЙН ГАДНА ТАЙЛБАЙН ТОХИЖИЛТ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Хан-Уул эрүүл мэндийн төвийн Яармаг салбар амбулаторийн гадна зам талбайн тохижилтын ажилтай танилцлаа…

ДЭЛХИЙН АНХНЫ ТУСЛАМЖИЙН ӨДӨР

Дэлхийн анхны тусламжийн өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн улаан загалмайн хороо, ХУЭМТөвийн Яармаг салбар, Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Чанд -Авиа ӨЭМТөв хамтран " Анхны тусламж амь аварна" Уриан доор "Анхны тусламж үзүүлэх" сургалтыг зохион байгууллаа.

ЭМНЭЛГИЙН НИЙТ АЖИЛЧИДАД ХУУЛИЙН ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"Хөдөлмөрийн гэрээний ойлголт, захиргааны ажилтны эрх үүргийн тайлбар" сэдэвт сургалтыг Хан-Уул эрүүл мэндийн төвийн нийт ажилчин албан хаагчидад амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Хөдөлмөрийн тухай хууль түүний холбогдох акц, гэрээний ойлголтууд, төрийн албан хаагчдын эрх, үүргийг заагалсан тодорхой ойлголтуудыг ажлын байран дээр хэвшүүлж ажиллах чиглэлээр практик сургалт болж чадсан юм. Сургалтыг хуулийн зөвлөх Х.БАДАМХАНД.