ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЭРҮҮЛ ИРГЭН АЯН – 2020 НЭЭЛТ БОЛЛОО

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, МУ-ын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг биелүүлж иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг шуурхай чанартай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “ЭРҮҮЛ ИРГЭН АЯН” хэрэгжиж байгаа билээ. Нийслэлийн ЗДТГ, НЭМГ-аас санаачлан хэрэгжүүлж буй эрүүл иргэн аян 3 дахь жилдээ зохион байгуулагдаж Нийслэл Цааш…

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН 2019 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Эмгэг судлалын тайлангийн хурал нь Хан-Уул дүүргийн 2019 оны хүн амын нас баралтын шалтгаан, түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн талаар мэргэжлийн байгууллагуудын дүн шинжилгээг нэгтгэн, санал солилцож, цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох хурал юм. Дараах сэдвүүдээр мэдээлэл хийгдлээ: Хан-Уул дүүргийн хүн амын 2019 оны гэрийн нас баралтанд хийсэн Цааш…

СУВИЛАХУЙН АЛБА НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АЛБА БОЛЛОО…

Хан-Уул эрүүл мэндийн төвийн Сувилахуйн алба 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээгээрээ Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас “Дүүргийн эрүүл мэндийн төвийн номинаци”-аар II байр эзэллээ. Иргэдийн хорт зуршлыг бууруулах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, амьдралын зөв дадал хэвшүүлэхэд сувилагч нарын оролцоо нэмэгдүүлэх, эх хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх зорилгоор “ЭХ, ХҮҮХЭД, НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН Цааш…

ДИАБЕТИЙН ТӨВ ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ

Хан-Уул Дүүргийн ЗДТГ-ын санхүүжилтээр Эрүүл мэндийн төвд “Диабетийн төв” нээгдлээ. Дүүргийн иргэдийг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хяналтанд авч хүндрэлээс сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор дотоод шүүрлийн кабинет үйл ажиллагаагаа өргөжүүлэн “Диабетийн төв” ийн хэмжээнд ажиллахаар өнөөдөр нээлтээ хийлээ.