Author: khanuul
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ХОТОО УГААХ ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ…
Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын А/125 дугаар захирамжийн дагуу “Хотоо угаая” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн 50 метр хүртэлх 1000м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэж, хашаа хайс, хогийн сав, сандал, хаяг хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээн ажиллаа. Нийт 62 эмч, сувилагч, ажилчид цэвэрлэгээнд оролцож 280 гаруй кг хог хаягдлыг цуглуулж хаясан байна.
ЭМЧДЭЭ ТАЛАРХЪЯ
Эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний эмч Г.Лхагвасүрэн, Их эмч А.Бумбаяр, Дурангийн эмч А.Энхмандах, Сувилагч Ж.Мөнхжаргал нар гиповолемийн шоконд орж, зүрх зогссон өвчтөнд амилуулах тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хоол боловсруулах замаас алдсан их хэмжээний цусыг дурангийн аргаар оношлон, эмийн эмчилгээ хавсран цусыг тогтоож, биеийн байдлыг тогтворжуулсан байна.#ЭМЧДЭЭ_ТАЛАРХЪЯ