ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

📌Вакцины талаар иргэдийн асуултад УОК болон албаны хүмүүсийн хариулсан хариултын заримаас та бүхэндээ хүргэж байна. ✅Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу? -Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй. ✅Хөхүүл ээжүүд хийлгэхэд хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү? – Хөхүүл ээжүүд хийлгэж болно. Зарим тохиолдолд хөхний сүүгээр дамжиж дархлаа тогтох тухай ч ойлголт бий. ✅Өмнө нь ковидоор өвдсөн хүмүүс Цааш…

PCR ШИНЖИЛГЭЭГ ЦАГГҮЙ АВЧ БАЙНА…

Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг хүргэж байна.

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ямар тохиолдолд өөрийгөө ойрын хавьтал гэж үзэх вэ? ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа 👉PCR шинжилгээнд хуурамч эерэг гарсан тохиолдол хэдэн хувьтай байгаа вэ. Энэ тал дээр хийсэн судалгаа бий юу? -Манай улс ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэхээр зөвшөөрөл олгосон оношлууруудыг хэрэглэж байгаа. Энэ оношлуурууд ДЭМБ-аар зөвшөөрөгдсөн учраас Цааш…

КОВИД-19 ГЭРИЙН ЭМЧИЛГЭЭ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-ээс гэрийн тусгаарлалтанд орсон иргэдэд халуунаа хэмжиж өрхийн эмчидээ мэдэгдэх зорилгоор халууны шил, халдварын эсрэг болон халуун бууруулах эм, дархлаа сэргээх витаминаас бүрдсэн Эмчилгээний багцыг олгож эхэлсэн.

ОРОН НУТАГТ ЗОРЧИХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД…

🔰 Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг коронавирусын халдвар илрүүлэх ПГУ /PCR/ шинжилгээнд хамруулах явуулын цэг дараах байршилд ажиллаж байна.