ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

Хан-Уул дүүргийн хэмжээнд 19 байнгын цэг ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 34 сургуулиас бусад цэгүүдэд ачаалал бага байгаа тул иргэд та бүхэн өөрт ойр байрлах цэгт очиж вакцинжуулалтандаа идэвхтэй хамрагдахыг хүсье. 1. 52-р сургууль 2. 52-р сургууль 2-р байр 3. 15-р сургууль 4. 34-р сургууль 5. 60-р сургууль /астразеника 2-р тун/ 6. 209-р цэцэрлэг 7. Цааш…

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ БАГУУД

Хан-Уул дүүрэгт ковид-19 халдварын эсрэг шуурхай хариу арга хэмжээний 16 баг, тандалтын 4 баг 24 цагаар эмнэлзүйн тандалт, хариу арга хэмжээг авч тусламж үйлчилгээг үзүүлэн, хавьталын шинжилгээнд хамруулан, зөвлөгөө өгч ажиллаж эхэллээ. Хан-Уул дүүргийн хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 10 баг ажиллаж ковид-19 батлагдсан эерэг, ойрын болон дам хавьтал, сэжигтэй тохиолдол 259 Цааш…

ДАРХЛААЖУУЛАЛТ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ

👉2021.04.28-ны 18:00 цагийн байдлаар суурин 19 цэг, явуулын 3 цэгээр “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 8,923 хүн хамрагдлаа. 👉Дүүргийн хэмжээнд 2021 оны 02 сарын 23-ны өдрөөс хойш дүүргийн 137,596 иргэнийг вакцинд хамруулаад байна. 😷Дархлаажуулалтын цэгүүдэд чиг үүргийн алба хаагчид ажиллаж, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид хяналт тавин гарсан зөрчилгүй. 👉Дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж байгаа ХАН-УУЛЧУУДДАА баярлалаа. Хан-Уул Цааш…

ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДААРАЙ

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 хүртэл ажиллах 18-аас дээш насны иргэд вакцины I тундаа, II тунгын хугацаа нь болсон иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай. Цаашид үргэлжлүүлэн вакцин хийгдэх тул хэт их бөөгнөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлана уу. Хан-Уул дүүргийн Онцгой комисс

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖ БАЙНА…

Халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлан дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж байгаа Хан-Уул Дүүргийн иргэддээ баярлалаа. 2021 оны 02 дугаар сарын 23-аас хойш 128.670 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Та дулаахан хувцасаа өмсөөд, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин вакциндаа идэвхтэй хамрагдаарай. Хан-Уул дүүргийн Онцгой комисс