Монголын цахилгаан холбооны Call center үйлчилгээг нэвтрүүлж, 15 дугаарыг үүлэн технологид /интернет/ шилжүүлснээр дуудлага алдалгүй хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлж, хяналтыг дашбордоор дамжуулж хийдэг.
Мэдээ мэдээлэл
НҮДНИЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ…
Нүдний кабинетаар 11505 хүн үйлчлүүлдэгээс нүдний даралт, мах авах, болор цайх, зовхины хагалгаанд 3000 орчим хүн ордгоос, хөдөлмөрийн чадвар алдалт 652 хүн хяналтанд байна. Нүдний өвчин судлалын тусламж үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх Япон улсын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжихээр боллоо.
ГАМШГИЙН ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ…
Нийслэлийн хэмжээнд “Хаан-шонхор 2022” гамшгийн үзүүлэх сургуульд манай эрүүл мэндийн төв сонгогдож 17 хүний бүрэлдэхүүнтэй яаралтай тусламжийн баг амжилттай оролцож батламж авсан.
ЁС ЗҮЙН ХОРООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ…
2022 оны 11 дүгээр сард эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Ёс зүйн хорооноос зохион байгуулсан сургалтанд 157 эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд хамрагдсан 1 цагийн сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтаар: Эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга Зөрчлийн тухай хуулийн танилцуулга Кейс дээр суурилсан ярилцлага Эрүүл мэндийн сайдын 2014 оны 406 тушаалын танилцуулга, мэдээлэл Асуулт, хариулт гэсэн үе шаттайгаар зохион байгуулагдлаа.
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ КАБИНЕТ ӨДРИЙН ЭМЧИЛГЭЭ…
14. 2022 оноос Уламжлалт анагаах ухааны кабинет өдрийн эмчилгээг шинээр нээн ажиллуулсан. Нийт 75 үйлчлүүлэгчдэд өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлж, эмчилгээнд тан, талх, үрэл эмнүүд, иллэг бариа, сам, соруул, зүү, хануур, төөнүүр, сэргээн засах эмчилгээг хавсруулан хийж байна.