Author: khanuul
ХЭВТРИЙН ӨВЧТӨНД ГЭРЭЭР ҮЗҮҮЛЭХ АСАРГАА СУВИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ
“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” аяны хүрээнд хэвтрийн өвчтөний асран хамгаалагчдад гэрээр үзүүлэх асаргаа сувилгаа сэдэвт гардан сургалтыг зохион явууллаа. Хэвтэн эмчлүүлэх болон сэргээн засахын сувилахуйн багууд хэвтрийн өвчтөний асаргаа сувилгааны үндсэн зарчмууд, сул ор засах, амны хөндий угаах, бүх биеийн угаалга болон байнгын катетрын арчилгаа, хөтөвчийг гэрийн нөхцөлд халдваргүйжүүлэх аргуудыг гардан хийж үзүүллээ. Мөн Цааш…
ЭРҮҮЛ ИРГЭН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Нийслэлийн засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай А/320 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн иргэдийн дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийхээр болсны дагуу Хан-Уул дүүргийн 16-н хорооны ӨЭМТ-д дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг, оношлогоо хуваарийн дагуу хийгдэж Цааш…
“ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭЛТ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ, ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ
Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын баг Хан-Уул дүүрэгт байрлан Хан-Уул дүүргийн эрсдэлт бүлгийн хүн амын дундаас хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг хийж, хавдрын чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эмнэлгийн эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулсан. Сургалтаар Хорт хавдрын өвчлөл, нас баралтын өнөөгийн байдал, Ходоодны хорт хавдрын Цааш…