“ЯАРМАГ-100” ЭМНЭЛГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн 2800 м2 талбайд дэлгэсэн “Яармаг-100” эмнэлэг нь хүнд болон маш хүнд өвчтөнийг хүлээж авч, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлэх зориулалттай. Шаардлагатай тохиолдолд 1000 хүртэл ор дэлгэж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд өдгөө 100 ор дэлгэснээс 10 нь маш хүнд өвчтөнийг хүлээж авах зориулалтаар иж бүрэн тоноглогдсон. Нэг ээлжинд 90 хүн, Цааш…

“КОВИД-19” ДАДЛАГА СУРГУУЛИЙН ҮЕЭР

“КОВИД-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургуулилтын үеэр Хан-Уул дүүргийн мэргэжлийн байгууллагын алба хаагчид цаг үеийн байдалд тохируулж санал солилцон ажиллаж байна.

Э.Бодьцэцэг: ЯАРМАГ 300 ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦАЖ БАЙНА

“КОВИД-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт эхэллээ. Уг дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборт 300 ортой /Яармаг 300/ эмнэлэг , Хан-Уул дүүрэгт байрлах Эх хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой /Яармаг 100/ эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэнэ. Хан-Уул эрүүл мэндийн төв Цааш…

КОВИД-19 ДАДЛАГА СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

“КОВИД-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Шадар сайд, Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уг сургууль 3 үе шаттайгаар Нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул дүүрэг болон Дархан, Сэлэнгэ аймгуудад зохион байгуулагдах юм. Энэ хүрээнд Буянт-Ухаа спортын ордонд 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Цааш…