Коронавируст “Ковид-19” халдварын үед бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай суурин дижитал рентген аппаратуудыг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө. Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөр тус бүр нь 256.3 сая төгрөгийн өртөг бүхий нийт 1 тэрбум 794.5 сая төгрөгийн үнэтэй дижитал рентген аппаратыг Улсын Цааш…
Author: khanuul
“КОВИД-19” ХАЛДВАРТАЙ НЬ БАТЛАГДСАН ИРГЭДЭЭС 13 НЬ БҮРЭН ЭМЧЛЭГДЖЭЭ
Манай улсад өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 42 болжээ. Эдгээрээс 13 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө ХӨСҮТ-д 29 хүний эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, ажиглалт, судалгаа үргэлжилж байна. Мөн гадаад улс, орнуудад “Ковид-19” халдвар авсан Монголын 20 иргэн бүртгэгдсэнээс 15 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
“АМНЫ ХААЛТАА ЗҮҮЦГЭЭЕ” АЯН ХАН-УУЛ ДҮҮРЭГТ
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингийн санаачилсан “Амны хаалтаа зүүцгээе” аяныг хэрэгжүүлж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “ШУУД” сошиал баг Хан-Уул эрүүл мэндийн төвд зочиллоо. “КОВИД-19” цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлж буй төлөвлөгөө, санал санаачлагын талаар санал солилцож уулзалт хийлээ. https://www.facebook.com/afccpmongolia/videos/527446294613194/
“ЯАРМАГ-300” ЭМНЭЛГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Буянт-Ухаа спортын ордны 7790 м2 талбайд дэлгэсэн “ЯАРМАГ-300” эмнэлэг нь “Ковид-19” халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 300 иргэнийг хүлээж авч, эмчлэх хүчин чадалтай. Эмнэлгийн хоёрдугаар давхрыг нөөцөнд авч, өвчлөл хүндэрсэн тохиолдолд 200 ор нэмж дэлгэх боломжтой юм. Нэг ээлжинд 54 хүн, нийт 148 эмч, эмнэлгийн мэргэжилтэн гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж ажиллаа. https://www.facebook.com/Huemt.Official/videos/576919429599404/
ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА АЖИЛЛАЖ БАЙНА
Хан-Уул эрүүл мэндийн алба “Ковид-19 халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, амжилттай оролцлоо.