Хан-Уул дүүргийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 10 өрхийн эрүүл мэндийн төв, заасан байршилд коронавируст “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээг үнэ төлбөргүй авч эхэлсэн. “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээг зохион байгуулах нь цар тахалтай тэмцэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн гол зорилтот ажил юм. Хан-Уул эрүүл мэндийн Цааш…
Author: khanuul
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУДАС ОЛГОХЫГ ЗОГСООСОН…
Хан-Уул эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс зохион байгуулдаг хөдөлмөр магадлах комиссын хурал, хөдөлмөрийн чадвар түр алдасны болон жирэмсэн, амаржсаны эмнэлгийн хуудсыг хорио цээрийн дэглэм цуцлах хүртэл түр хугацаанд хойшлуулж нөхөн бичилт хийж тэтгэвэр, тэтгэмжийг олгохоор тогтсон байна. Утас: 75103030, 11342491 И-Мэйл: nd@khanuul.mn
МОНГОЛ УЛСАД “КОВИД-19” ХАЛДВАРЫН НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 455 БОЛЛОО…
2020.11.18-ны 11:00 цагийн байдлаар, ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Зоонозын явуулын лаборатори, мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирусын халдвар илэрсэн байна. Улаанбаатар хот дахь “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий 529 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирусын халдвар илэрчээ.
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 10 ЦЭГЭЭР КОВИД-19 ХАЛДВАРЫН САЙН ДУРЫН ШИНЖИЛГЭЭГ АВЧ БАЙНА
Хан-Уул дүүргийн 1, 11, 18, 4, 5, 7, 16, 12, 13, 14 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд коронавируст халдварын сайн дурын түргэвчилсэн шинжилгээг 09.00-15.00 цагт авч эхэлсэн. Иргэд шинжилгээнд хамрагдах шаардлагатай бол эрүүл мэндийн 119, 18000119 дугааруудад холбогдож бүртгүүлэн цаг авна. Мөн http://119.mn/ цахим хуудсанд өөрсдөө бүртгүүлэх, бүртгүүлсэн тохиолдолд өөрт ойр байрлах шинжилгээний цэгүүд дээр Цааш…
“КОВИД-19” ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН НИЙТ ТОХИОЛДОЛ 440 БОЛЛОО…
2020.11.17-ны 18:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд халдварын голомт, хавьтлаас авсан 836 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тус шинжилгээнд “Найрамдал” зуслангийн 156 хүүхдийн тандалтын шинжилгээ багтсан байна. Сэлэнгэ аймгийн халдварын голомтонд түргэвчилсэн оношлуураар 150 хүнд шинжилгээ хийхэд 22 тохиолдол эерэг гарсан. Эдгээр сорьцонд дахин PCR шинжилгээ хийхэд 5 тохиолдол батлагдсан байна. Мөн түргэвчилсэн оношлуураар 395 Цааш…