ХАН-УУЛ ДҮҮРЭГ “НЭГ ӨРХ – НЭГ ИРГЭН” ШИНЖИЛГЭЭНД 1875 ИРГЭНИЙГ ХАМРУУЛААД БАЙНА

👉Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аяны хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 04-11-ний хооронд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 1 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар төлөвлөгдөн Цааш…

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ “НЭГ ӨРХ – НЭГ ИРГЭН” ШИНЖИЛГЭЭНД ӨНӨӨДРИЙН 15:00 ЦАГИЙН БАЙДЛААР 512 ИРГЭН ХАМРАГДЛАА…

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр “Нэг өрх – Нэг иргэн” коронавирусийн илрүүлэг шинжилгээнд иргэдийг хамруулах аян өнөөдрөөс эхэлсэн. Хан-Уул дүүргийн 4, 5, 9, 10, 16, 21 хорооны нийт 6000 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн дараах цэгүүдэд хуваарилан шинжилгээг авч эхлээд байгаа юм. Шинжилгээ авах цэгүүд: 1. Яармаг салбар амбулаторийн цэг дээр 9, 10 хорооны иргэд, 2. Цааш…

ИРГЭДИЙН АНХААРАЛД…

Хан-Уул дүүрэгт сэжигтэй тохиолдлууд илэрсэнтэй холбогдуулан Буянт-Ухаа спорт ордонд ойрын болон дам хавьталтай иргэдээс шинжилгээ авах цэг ажиллаж байсан бөгөөд тус шинжилгээний цэгийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс зогсоолоо. Коронавируст халдварын илрүүлэг шинжилгээнд хамрагдах иргэд Хан-Уул эрүүл мэндийн төвийн Яармаг салбар амбулатори, 18 дугаар сургууль, 7 дугаар сургууль гэсэн гурван цэгээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.