МАЛ ТООЛЛОГЫН КОМИССИЙН АЖИЛЧДАД ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Хан-Уул дүүргийн тооллогын комиссоос “Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогын цахим сургалт”-ыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хороодын тооллогын комиссын гишүүдэд зохион байгуулж байна. Сургалтанд Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн халдвар судлаач ахлах эмч С.Өлзийжаргал Онцгой байдлын хэлтэс, Статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд холбогдох зөвлөмж, чиглэлийн дагуу мэдээлэл, мэргэжил аргазүйн заавар зөвлөгөөг өглөө.

ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн яам Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийг 2020 оны 9 дугаар сарын 08-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн тул 1800-0119 дугаарт 07:00-20:00 цагийн хооронд холбогдон эмчид үзүүлэх цагаа захиалж болно. Уг 18000119 тоот дугаараас Улсын эмнэлгүүдийн эмчийн үзлэгийн цагийг тараах бөгөөд ЭХО, РЕНТГЕН цагууд нь нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу үзүүлэх учир тус төвөөс тараах боломжгүй Цааш…