ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЗҮЙН UPTODATE СИСТЕМД ХОЛБОГДЛОО

UpToDate нь олон улсад хамгийн өргөн хэрэглэгддэг цахим платформын нэг бөгөөд дэлхийн 191 орны 37,500 эрүүл мэндийн байгууллага, 1.7 сая эмч өнөөдрийн байдлаар эмнэлзүйн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Хан-Уул эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч, резидент нар UpToDate платформын 2021 оны 1 дүгээр сарын 01-ээс үйл ажиллагаандаа ашиглаж эхлэх бөгөөд Цааш…

ОЛОН УЛСЫН ЭМНЭЛЗҮЙН UPTODATE СИСТЕМД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болон олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын боловсруулсан бүхий л эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” нэртэй цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн. Тэгвэл UpToDate системд хэрхэн бүртгүүлэх талаар зааврыг хүргэж байна. Бүртгэлийг компьютер, таблет, гар утас г.м. вэб-браузертай, Цааш…

ХАН-УУЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА НОМИНАЦИД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллан, ажил үйлсээрээ тэргүүлэн “ШИЛДЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА” номинацид Хоёрдугаар байр эзэллээ. Ажилтан бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэлээр Хан-Уул эрүүл мэндийн төвийн хамт олон 2020 онд өмнөх оны амжилтаа ахиулж ДЭД байранд шалгарлаа.

UPTODATE ПЛАТФОРМЫГ БҮХ ШАТНЫ ЭМЧ НАР АШИГЛАЖ ЭХЭЛНЭ

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болон олон улсын мэргэжлийн нийгэмлэг, холбоод, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагын боловсруулсан бүхий л эмнэл зүйн удирдамжуудыг нэгтгэсэн “UpToDate” нэртэй цахим платформыг манай улсын бүх шатны эмч мэргэжилтнүүд үнэгүй ашиглах боломжийг Засгийн Газраас бүрдүүллээ. Энэ нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, чанартай тусламж, үйлчилгээг ард иргэддээ хүргэх, оношилгоо, эмчилгээний Цааш…

ТУСГААРЛАЛТАД БАЙСАН ОЙРЫН ХАВЬТЛЫН ДАВТАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ “ЭЕРЭГ” ГАРЛАА…

Энэ сарын 20 нд Налайх дүүрэгт эхний тохиолдол болон бүртгэгдээд байсан БЗД-ийн НЭ-т ажилладаг сувилагчийг ойрын хавьтал гэр бүлийн хамт ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа билээ. Тэгвэл тус тохиолдлын ойрын хавьтлаас есдэх хоног дээр буюу дөрөвдөх давтан шинжилгээгээр халдвар илэрч, 2 дахь тохиолдол болон бүртгэгдлээ. Эхний батлагдсан тохиолдлын ойрын 5, дам хавьтлын 53, автобусны хавьтал 43 нийт Цааш…